ийм байвал ч..

бичсэн: lemon, 2009-11-04, 16:26
эрэгтэй хүн - аальгүй бол муухай
эмэгтэй хүн -  шуухитнан амьсгалах муухай
залуу хүн - гутранги байх муухай
настай хүн - хэрэгт дуртай бол муухай
бяцхан хүүхэд -  хэрүүлч байх муухай

****
эхнэртээ бяраа үзүүлдэг нөхөр муухай
энхрий үрээ ад үздэг эх муухай
ар худрагаар хов зөөдөг найз муухай
алга норгодог хөлс муухай
****


2 эхнэр гэнэ үү

бичсэн: lemon, 2009-07-08, 12:10

Манай нэг бүүр хар багын найз байдын. түүнтэй уулзаагүй нилээн удсан ба саяхан уулзаж, нэг хоёр шингэн талх зооглон нилээд удаан хүүрнэлдэв. Их сургуульд байхдаа ангийнхаа залуутай үерхэж, төгсөөд 10-аад хоноод хөөрхөн хүүтэй болсоныг нь мэдэхийн. Одоо тэр 3 ам бүлээрээ амьдарч байгаан. Тус тусын ажил амьдралтай бид хуучных шигээ өдөр бүр уулзаж, хичээл тараад нэгнийдээ очиж хоол хийж идэж адал явдалтай тэр өдрүүд шиг уулзалдаж чадахгүй болсон ч гэлээ ерөнхийдөө холбоотой л байлаа. Найзын маань нөхөр бол өндөр нуруулаг царайлаг залуу, найз маань ч дажгүй царайлаг, залуус хөвгүүд харцаа унага...

Попын хаан, домогт Майкл Жексон нас барлаа

бичсэн: lemon, 2009-06-26, 15:27
     Майкл Жексон  зvрх нь хаагдсаны улмаас нас барлаа. Лос Анжелесийн цагаар пvрэв гаригийн 14.46 минутын орчимд нас барсан байна.
Жексоны гэр бvлийн өмгөөлөгч Брайн Оксман “Би та бvхэнд олон зvйл ярьж чадахгvй нь. Тvvний гэр бvлийнхэн маш их гашуудан уйлж байна гэдгийг л хэлж чадах байна” хэмээн ярьжээ.

Тvvнийг Лос-Анджелесийн Калифорнийн Их сургуулийн эмнэлэгт ямарч ухаангvй, амьсгалахгvй болсон байхад нь авчирчээ. Гэхдээ эмнэлэгийн анхны тусламж авахаасаа өмнө зvрхнийх нь ажиллагаа зогсоод байсан хэмээн эмнэлэгийнхэн мэдэгджээ.

Энэ мэдээллийг Лос-Анджелесийн шvvхийн мөрдөгч Фред Коррал нотолс...

Тавих уу эс тавих уу

бичсэн: lemon, 2009-06-25, 10:16
     Ханьдаа хайртай, ханьдаа халамжтай, ханийгаа хайрлана, ханиараа бахархана гээд 1 уриа байдаг байхаа. Үнэхээр ханийгаа тэгж хайрладаг юм болов уу. Түрүүчийн удаад өөрийнхөө мууг мэдэхгүй байж хүний мууг дууддаг залуугийн тухай бичээд олон өнгө аяс цухалзахыг үзлээ. Энэ удаад гэр бүл болсны дараа хэрхэн зохицдог талаар эрэгтэй болон эмэгтэй хүний хандлагыг илэрхийлэхийг оролдов. Мэргэжлийн онцлог ч юм уу байнга ажиглаж харж байдгийн хувьд нас насны онцлогоос хамааран ийм байдаг байхын. Үерхэл ба эхний үедээ бие биендээ хайртай, үхэл л биднийг салгана гэдэг бол дараагийн үед нь хэрэлдэж мууд...

Барын сүүл үү батганын толгой юу

бичсэн: lemon, 2009-06-24, 14:49
     Чөтгөр гэж, урьд шөнө ерөөсөө амарч чадсангүй. Хачин юм зүүдлээд ч байгаамуу, бодоод ч байгаамуу, төсөөлөөд ч байгаамуу бүү мэдээ. Шөнө ямар ч удаан өнгөрөв, ойрдоо эдийн засгийн хямрал гээч эрлэгийн элч нь амьтай голтой болгонд үйлчилж байх шиг байна. Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө усанд хаясан чулуу шиг алга болчихоод нэг үгээр хэлбэл 90-ээд оны картын үе рүү эргээд ороход бэлэн шахуу болж, тэр үеэс ялгарах ялгаа нь тоолдог хэдэн юм нь байвал нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусдыг авахад нүд цавчихаас амархан болж. За даа худалч хүн бол тэр туурай муурайг нь нүд ирмэхийн зу...

Хэн нь хэн бэ

бичсэн: lemon, 2009-06-24, 13:26
     Хараал идсэн 1 бичлэг олж умшаад үнээр дургүй хүрэв. Тэнд юу гэсэн байна вэ гэвэл ингэсэн байхын: ..Ядаж сексээ ч сайн хийж чаддаг амьтан алга шт дэ та нар дотор. Инхэнх эрчүүд бүгдийг нь хийгээд сурчихжээ манай монголийн чадаж байна болоод амьдраад байна. Та нар үнэхээр тэгж гадуур хооллоод хүссэнтэйгээ сексдэх европ хүүхэнүүд шиг байвал санхүүгийн хувьд бас дээрээс мэдлэгийн хувьд тэр хүмүүс шиг хараат бус боловсроод бие даагаад аваад яв л да тэгвэл болжин. Европ шиг бие бие даагаад биологи хэрэгцээгээ хангааад секс хийчээд бусад цагт нь гэрээ хүнээр цэвэрлүүлж индүүдүүлж угаалгачихаад ...