2009-06-26
Попын хаан, домогт Майкл Жексон нас барлаа
     Майкл Жексон  зvрх нь хаагдсаны улмаас нас барлаа. Лос Анжелесийн цагаар пvрэв гаригийн 14.46 минутын орчимд нас барсан байна.
Жексоны гэр бvлийн өмгөөлөгч Брайн Оксман “Би та бvхэнд олон зvйл ярьж чадахгvй нь. Тvvний гэр бvлийнхэн маш их гашуудан уйлж байна гэдгийг л хэлж чадах байна” хэмээн ярьжээ.

Тvvнийг Лос-Анджелесийн Калифорнийн Их сургуулийн эмнэлэгт ямарч ухаангvй, амьсгалахгvй болсон байхад нь авчирчээ. Гэхдээ эмнэлэгийн анхны тусламж авахаасаа өмнө зvрхнийх нь ажиллагаа зогсоод байсан хэмээн эмнэлэгийнхэн мэдэгджээ.

Энэ мэдээллийг Лос-Анджелесийн шvvхийн мөрдөгч Фред Коррал нотолсон байна. Тvvний хэлснээр бол Майкл Жексоны зvрх эмнэлэгт хvргэгдсэн хойноо зогссон гэжээ. Гэрт нь яаралтай тусламж 911 ирэхэд Жексон аль хэдийн амьсгалахаа больсон байжээ. Хэдийгээр зvрхний ажиллагаа нь зогсоод байсан ч тvvнийг сэхээн амьдруулах тасагт хvргэж яаралтай тусламж vзvvлсэн ч оройтсон байсан гэнэ. Тvргэний машин дотор ч гэсэн тvvний зvрхэнд цуврал реанимаци хийсээр байсан байна. Эмнэлэгт уг мэдээллийн дагуу ирсэн сэтгvvлчдэд Майклын нэгэн ойрын төрлийн бvсгvй тvvнийг сvvлийн хэдэн өдрийн туршид нэг л тийм зовиуртой, өөрөө ч миний бие нэг л тавгvй байна гэж хэлж байсан хэмээн ярьжээ. Одоогоор Их сургуулийн эмнэлэгт дуучны ах дvv, эгч нар нь бvгд цуглаад байгаа гэнэ.

Ер нь бол сvvлийн хэдхэн жилийн дотор алдарт дуучны биеийн байдал мэдэгдэхvйц муудсан бөгөөд генентикийн шинж чанартай хэд хэдэн шинж тэмдэгvvд илрээд байсан билээ. Тэрээр маш олон удаагийн пластик хагалгаа хийлгэж байсан нь ийнхvv эрvvл мэндэд хортойгоор нөлөөлсөн хэмээн анагаахын зvгээс vзсээр байсан. Тэдгээр мэс ажилбараас хамгийн хvнд бас эрсдэлтэйд тооцогддог нь нvvрний арьс болон хэлбэрийг өөрчилсөн явдал юм. Сvvлийн vед нvvрний солиулсан арьс болон хиймэл пластик яс зэрэгт нь өөрчлөлт орсноор Майкл vргэлж нvvрэндээ масктай явж хурц нарны гэрэл болон неон туяанаас зугатах болоод байв.

Тэрээр ирэх сарын 13-ны өдөр Их Британид ээлжит аялан тоглолтоо эхлvvлэхээр төлөвлөөд байсан. Энэ удаагийн аялал нь 2010 он хvртэл vргэлжлэх байв. Харин тvvнээс өмнө тав болон зургадугаар сарыг тэрээр Лос-Анджелес дахь гэртээ өнгөрvvлэн амрахаар шийдээд байжээ. Ингэхдээ Их Британид хийх тоглолтын vеэр эмнэлэгийнхэн болон тvvний хувийн эмч нарын баг тоглолтын туршид өндөр хараа хяналттай байхаар тооцоолоод байсан гэдэг. Энэ тоглолтоосоо попын хаан маань нийтдээ 50 фунтын гонорар авах байсан юм. Тэрээр 2006 онд хамгийн сvvлд тайзан дээр гарсан. Энэ бол World Music Awardsшагнал гардуулах ёслол байлаа. Агуу дуучин эрхэм Майкл Жозеф Жексон, Пэрис Майкл Кэтерин Жексона болон Принс Блэнкет Майкл Жексон II хэмээх гурван хvvхдийн эцэг байв.

Тvvний уран бvтээлийн товч танилцуулага:

MICHEAL JACKSON
Дуучин, бvжигчин Майкл Жо Жексон 1958.08.29-нд Америкт төрсөн.
Тэрээр зургаан настайгаасаа ах нарынхаа байгуулсан The Jackson 5-д дуулж эхэлсэн бөгөөд 1970 онд MGM фирм цагаан арьстнуудын The Osmonds хамтлагийн дуучин Донни Осмондсын цомгийг гаргасны дараа Motown фирм Майклын анхны соло-цомгийг хийсэн юм. /тэдгээрийн хооронд ямар их өрсөлдөөн байсныг энэ гэр бvлийнхний хөгжмийн намтраас мэдэж болох юм.орч./ Майклын анхны сингль “Got To Be There” нь Америк болон Английн хит болсоны дараа тvvний энэ амжилтыг бататгах зорилгоор Motown фирм Майклын хэд хэдэн соло-цомгийг хийжээ. Тухайлбал 1979 онд бvтээгдсэн “Off The Wall” цомгийг алдарт Куинси Жонс продюсерлосноор энэ залууг дэлхийн “поп хөгжмийн хаан” болох vндэсийг тавьж өгсөн гэдэг. Энэ мөчөөс эхлэн Майкл Жексоны нэр хvндийг ямарч хов жив, цуу яриа, гvтгэлэг дарж дийлэхээ больсон байна. Тэрээр өнөө vеийн хамгийн шилдэг хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, уран бvтээлчидтэй маш ойр дотно хамтран ажиллаж чаддаг цорын ганц хvн юм.
“Got To Be There” – 1971
“Ben” – 1972
“Music And Me” – 1973
“Forever, Michael” – 1975
“Off The Wall” – 1979
“One Day In Your Life” – 1981
“Best Of” – 1981 /comp/
“ET-The Extra Terrestial” – 1982
“Thriller” – 1982
“Micheal Jackson 9 Single Pack” – 1983 /comp/
“Farewell My Summer Love” – 1984
“Looking Back To Yesterday” – 1986
“The Jackson Mix” – 1987 /comp/
“Bad” – 1987
“Souvenir Singles Pack” – 1988 /comp/
“Dangerous” – 1992
“Motown’s Greatest Hits” – 1992 /comp/
“Anthology” – 1993 /comp/
“HiStory-Past, Present, And Future, Book 1.” – 1995 /2CD/
“Blood On The Dance Floor” – 1997
“Blood On The Dance Floor- HiStory In The Making” – 1997 /remixes+5 new songs/

Ах дvvсийн уран бvтээлээс:

THE JACKSON 5
1967 онд Америкт байгуулагдсан.
Жеки Жексон /Зигмунд Эско Жексон/ - дуучин, гитарчин
Тито Жексон /Ториана Эдерилл Жексон/ - дуучин, гитарчин
Марион Дэвид Жэксон - дуучин
Майкл Жо Жексон – гоцлол дуучин
Жермэн Ла Жон Жексон – басс-гитарчин, дуучин
Жо Жексоны хөвгvvдийн энэ хамтлаг цагаан арьстнуудын The Osmonds хамтлагт харуудын зvгээс барьсан “хариу бэлэг” байлаа. 1960-аад оны эцсээр Тито, Жермэн, Жеки гурав Индианна мужид The Jackson Familly гэсэн нэрээр тоглолтоо хийдэг байв. Харин 1969 онд тэдэнтэй Майкл, Марион хоёр нэгдсэнээр хамтлагаа The Jackson 5 гэж нэрлэх болжээ. Тэдний хамтран хийсэн анхны “I Want You Back” сингль гарсан дариудаа Америкийн хит-парадыг тэргvvлж харин Англид удаалсан байна. Ийнхvv хэдхэн сарын дотор ах дvv нар алдарт дуу бичлэгийн Motown фирмийн имиж, бэлэг тэмдэг болов. The Jackson 5-д хөгжмийн боловсролыг домогт дуучин Дайанна Росс олгосон бөгөөд энэ л эмэгтэй өнөөдрийн попын хаан Майкл Жексоныг анх нээж өгсөн юм. 1970 онд тэдний гурван дуу vндэснийхээ хит-парадад тэргvvлсэн нь “ABC”, “The Love You Save”, “I’ll Be There” гэсэн нэртэй байв. 1972 онд The Jackson 5 Америкийн “хамгийн шилдэг хамтлаг” болсон амжилтанд Фредди Перрен, Фонзо Майзелл, Жекир Ричардс, Берри Гордон нарын хөгжмийн зохиолчдын шилдэг бvтээл их нөлөөлжээ. Мөн тэр онд Америкийн Конгресс энэ хамтлагийг “америкийн залууст сайн vлгэр дууриал болсоны төлөө” гэсэн тусгай шагналыг олгосон байна. 1975 онд The Jackson 5 Motown фирмтэй хийсэн гэрээгээ цуцалж дараа жил нь Epic-тэй шинэ гэрээ байгуулан нэрээ Jacksons болгон өөрчилсөн юм. “Destiny” цомгоос эхлэн ах дvvс дууны текст болон хөгжимөө өөрсдөө зохиож эхлэн Английн хит-парадад “Show You The Way To Go”/1977 онд 1-д/, “Snake Your Body”/1979 онд 4-т/, “Can You Feel It”/1981 онд 6-д/, “Walk Right Now“/1981 онд 7-д/ зэрэг дуугаа дээгvvр байрт оруулав. Гэтэл бие даасан уран бvтээлээ хийх болсон Майклын соло-цомгууд хамтлагаасаа илvv амжилтанд хvрч байсан учраас тэрээр хамтлагаа орхисон байна. Майклын дуу The Beatles, The Rolling Stones зэрэг нэрт хамтлагийн бvтээлээс ч илvv нэрд гарч тvvний жилийн орлого дунджаар 60 сая долларт хvрчээ. Тэд 1969-1992 он хvртэл нийт 44 цомог хийсэн юм.
                                                                                                                                                                               жич:эх сурвалж-bolod.mn


Сэтгэгдэл:


эмгэнэл илэхийлье
Бичсэн: director цаг: 11:52, 2009-06-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax